m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.29 03:31
60
Г.Мандахнаранд алтаар цутгасан медаль гардуулан өглөө

“Рио 2016” олимпийн наадамд шагналт тавдугаар байрт орсон Г.Мандахнаранд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос  алтаар цутгасан медаль хийлгэж өгөхөөр хандив цуглуулсан.  Тус холбооныхон тав хоногийн турш хандивийн аян өрнүүлж, нийтдээ 20,4 сая төргрөг цуглуулснаа өнөөдөр гардуулан өглөө. Мөн “Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий  “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг бэлэглэсэн аж.