m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.29 23:38
81
Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Улаанбаатар хот: Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-8 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусап нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна хэмээнЦаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.