m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.30 02:09
65
"Звери" хамтлагийн тоглолт Монголын шилдэг DJ нарын шоугаар үргэлжилнэ

ОХУ болон Монгол Улс хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан энэ сарын 2-ны өдрийн 18.00 цагаас Улаанбаатар хотод ОХУ-ын "Звери" хамтлагийн тоглолт болно. Тодруулбал, Оросын шинжлэх ухаан, соёлын газар болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах уг тоглолтыг “Шамк” интертэйнмент болон “Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулж байгаа юм.

“Мазаалайн төлөө” уриатай тус тоглолтын тайз гэрэлтүүлэгт зохион байгуулагчид нь ихээхэн анхаарч байгаа бөгөөд Монголд урьд өмнө нь байгаагүй дуугаралттай хөгжим, шинэ техник, нүсэр гэрэлтүүлгийг энэ тоглолтын үеэр мэдрэх нь. Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек”, ОХУ-ын талаас “Звери” хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцаж байгаа аж. Дашрамд, тус тоглолтод Люмино, A-Sound, ReCon, Gee нар оролцож уран бүтээлээ толилуулах бөгөөд тоглолтын дараа DG Anna, BTB, Агваан, Батболд нар өөр өөрсдийн хөгжмийн урсгалуудаар тоглож гайхалтай DG шоугаар та бүхнийг доргиох юм.