m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.30 02:18
51
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, 9-р сарын нэгэн энэ жил пүрэв гаригт таарч байгаа ба энэ өдөр 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөнийн 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд үйлчилнэ.