m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.30 03:15
299
Байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн “Lhamour” брэнд

"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралыг эрхэмлэгч хүмүүст зориулан 100 хувь байгалийн гаралтай эрүүлжүүлэх, гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж буй “Natural Essentials” ХХК-ийг танилцуулж байна.

Тус компани нь 2014 онд шинээр байгуулагдсан, Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Lhamour" брэндийн гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэр юм. "Lhamour" брэнд нэрээр Монголын анхны ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Бүтээгдэхүүнүүд нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай арьсыг нь тайвшруулж, тэжээл өгч, гэмтэхээс хамгаалдаг аж. Мөн ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах гэх мэт олон эерэг нөлөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж буй хөдөлмөрч хамт олон юм. 

Байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатай байдаг аж.

“Natural Essentials” ХХК-ийн захирал Д.Хулан: “Бидний бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй дэлхийд мэддэг болсон нь улам ихийг бүтээх урам зориг өгч байна. Монголынхоо нэр хүндийг эх орондоо, гадаадад ч өндөрт өргөхийг хичээж байгаа” хэмээсэн юм. 

“Natural Essentials” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9910-0256, 9311-0071 дугаарын утсаар холбогдож, зөвлөгөө авахын зэрэгцээ бүтээгдэхүүний захиалгаа ч өгч болно.