m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.30 03:52
132
Төмсний хучмал хийх арга

Орц:
Үхрийн татсан мах
Төмс - 500 гр
Сонгино - 2ш
Өндөгний шар
Давс 
Перц
Та махандаа ямарч амтлагч нэмж амтлаж болно.

Хийх арга

Төмсөө эхлээд давс болон амчтлагчаа хийн чанаад нухаш болгоно. Татсан үхрийн махандаа сонгиноо жижиглэн хэрчиж нэмээд, давс перц хүссэн амтлагчаар амтална. Зуухны тавиур төмөрөө сайн тослоод, махаа жигд тараагаад дээр нь төмсөө хучиж жигд тавиад сэрээгээр судал татаж чимэглээд өндөгний шараа жигд нимгэн түрхэж өгнө. (өндөгний шар нь өнгийг алтан шар буюу хоолыг өнгөлөг болгоно) Зуухаа 170С - д халаасан байх бөгөөд халуун зуухандаа хийгээд 170С - д 25-30 минут буюу өндөгний хучмалны өнгө бага зэрэг түлэгдэх буюу алтан шар болох үед гаргана. Та шинэ ногооны салад болон сүү сүмсээр амталж идвэл илүү тохиромжтой.