m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.06 11:51
116
Гавьяат хуульч Б.Сарантуяаг эргүүлэн татахаар болжээ

ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяаг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаагүй, дорвитой ажил хийгээгүй хэмээн үзэж, эргүүлэн татахаар болжээ. Энэ асуудлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсэлтээ хүргүүлсэн байна.

Тэрээр хүсэлтдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нь үүргээ хэрэгжүүлэх талаар идэвх зүтгэл гаргаж, дорвитой ажил хийхгүй байна. Тухайлбал, шүүх өөрчлөн байгуулсантай холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүчдийг чөлөөлж, томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг аливаа үндэслэлгүйгээр буцаан томилоогүй, томилохоос татгалзсан шийдвэрээ албан ёсоор гаргаагүй тул уг татгалзал нь хүчин төгөлдөр бус.

Тэдгээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ноцтой зөрчил болсон хэмээн үзэж, нэр бүхий 13 хуульчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Монголын хуульчдын холбоо Б.Сарантуяа гишүүнд удаа дараа хандаж байсан" гэжээ.