m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.10 01:28
39
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 82.1 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийг намрын чуулганаар хэлэлцэх аж.

 

Уг төсөлд хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчим барьсан байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй иргэний талаар хөрш нь мэдчихээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй бол эргээд хариуцлагад татагдах. Гэр бүлээ хүчирхийлэн зодвол 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах, тарчлаавал 3-6 сар хүртэл хугацаагаар эсвэл 2 жил хүртэл хугацаагаар хорих зэрэг хариуцлага тооцох заалт тусгасан байна.