m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.10 06:53
78
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөөн”-д цэцэг өргөлөө.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүллээ. Мөн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын гишүүд, дэмжигчид цуглаж, төрийн өндөрлөгүүдийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд орон сууц олгохыг шаардаж байлаа.