m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.10 07:34
62
Өнөөдөр анхны тусламж үзүүлэх олон улсын өдөр

2000 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь бямба гарагт Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дэлхийн өдрийг (World First Aid Day)олон оронд тэмдэглэдэг болсон юм. Амь насыг нь аварч, шаналал зовлонг нь нимгэлэн, болзошгүй хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд шаардлагатай хүнд эмнэлгийн маш энгийн бөгөөд зохих тусламж үзүүлэх нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ажлын зорилго юм. Мэргэжлийн хувьд ийм тусламжийг эмч нар мэдээж үзүүлдэг ч, тэднээс гадна цагдаагийн ажилтнууд болон аврагчид анхны тусламж үзүүлэх арга эзэмшсэн байх үүрэгтэй. Гэвч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхийг шаардсан нөхцөл байдал нь байнга шахуу санамсаргүй, гэнэт, цаг хугацаа хомс нөхцөлд, эмнэлгийн боловсролтой хүмүүс байхгүй үед цөөнгүй үүсгэдгийг амьдрал харуулж байгаа билээ. Тиймээс, агшин бүр үнэтэй ийм нөхцөлдэнэ байдлыг харсан бүх хүн сандарч тэвдэлгүйгээр, түргэн, шийдэмгий ажиллах нь чухал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, зам-тээврийн ослын улмаас бэртэж гэмтэх, түлэгдэх, өндрөөс унах юмуу усанд живснээс болоод дэлхийд жил бүр амь насаа алдах явдал нас баралтын бүх тохиолдлын 10 хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй болох бүх тохиолдлын 15 хүртэл %-д хүрдэг байна.Бэртэл, гэмтэл нь14-45 хүртлэх насны хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж,яаралтай тусламж авахаар эмнэлэгт олон арван сая хүн ханддаг байна. Гэхдээ эхний “алтан цаг”-ийн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх нь онцгой үр нөлөөтэй байдгийг санах нь чухал. Учир нь чухамхүү энэ хугацаанд гэнэтийн болон ноцтой гэмтэл авсан хүний бие махбодийн сэргэх үйл ажиллагаа нь түүний биеиН тогтвортой байдлыг үр нөлөөтэй дэмжиж байдаг юм. Тиймээс цаг хугацааны хүчин зүйл нь шаардлагатай хүнд анхны тусламж үзүүлэхэд их ач холбогдолтой байдаг. Хэрвээ бэртэл гэмтэл авснаас хойш эхний цагт багтаан тухайн хүнийг эмнэлэгт хүргэсэн бол, энэ нь амьд гаргах хамгийн өндөр магадлалыг хангаж, гэмтлийн дараахи хүндрэл гарах эрсдэлийг үлэмжхэн бууруулахад тусладаггэж үздэг юм.

Тиймээс нийгмийн амьдралын өнөөгийн нөхцөлд эмнэлгийн анхны тусламж нь хүмүүсийн амь насыг аврах шийдвэрлэгч хүчин зүйлийг нэг хэвээр байгаа билээ. Тиймдээ ч, бидний хэн нь ч аврах албаныхныг ирэхээс өмнө бэртэж гэмтсэн хүнд анхны шаардлагатай тусламж үзүүлэхчадвартай байх нь хүний амь насыг аврахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болох юм. Тиймээс энэ өдөр янз бүрийн оронд Олон улсын улаан загалмайн болон Улаан хавирган сар нийгэмлэгийн идэвхитэн, эмнэлгийн янз бүрийн байгууллагын ажилтнуудын хүчээр хохироогчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх шаардлага, аргын тухай зөвлөгөө өгч, тусгай арга хэмжээ зохиодог юм.