m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 00:05
59
“11 11” төвийг татан буулгахаар болжээ

Ард, иргэдийн санал бодлыг сонсох, хүлээж авах, шаардлагатай тохиолдолд санал гомдлынх нь дагуу ажиллах зорилготойгоор  анх 2012 онд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар “11 11” төвийг нээсэн байдаг.  Уг төвийг санаачлан байгуулсан Н.Алтанхуяг “Ийм төв нээсэн нь Засгийн газрын чихийг онгойлох гэж байгаа юм. Улс оронд жижиг асуудал байдаггүй. Тиймээс бид иргэдийнхээ санал, зөвлөмжийг хүлээж авах, тэдэнд төвөг, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай үйлчлэх зорилгоор тус төвийг санаачлан байгууллаа” гэж хэлж байв.

Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газраас уг төвийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 11 11 төвийг тун удахгүй татан буулгах гэж буй бөгөөд холбогдох тушаал нь хүртэл гарсан байна. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа ойрын үед зогсох нь.