m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 02:09
44
Өнөөдөр зургаан яамны ТНБДарга нар сонгогдоно

Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Уг сонгон шалгаруулалт өнөөдөр эхний байдлаар явагдах юм байна. 

-Гадаад харилцааны яам,

-Хууль зүй, дотоод хэргийн яам,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

-Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болно.

Энэ сарын 27-ны өдөр нэр бүхий хоёр яамны ТНБД нарын сонгон шалгаруулалт болох аж. Төрийн албаны зөвлөлөөс нийтдээ найман яамдын ТНБД нарын  сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байдлаар зарласан юм байна.