m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 07:32
77
Өглөөний цайгаа тогтмол уухын ач тус

Та яг одоо ажил, сургуульдаа явах гэж яараад өглөөнийхөө цайг уухгүй гарах гэж байгаа юм биш биз? Тэгвэл түр азнаад өглөөний цай уух ямар ач тустайг сонирхоорой.

Хэрвээ өглөөний цайгаа уусан бол

-Таны анхаарал төвлөрөх чадвар маш сайн байна.

-Сэтгэн бодох чадвар хурдтай болно.

-Сурах ажиллах идэвх сайтай байна.

-Дасан зохицох чадвар нэмэгдэнэ.

-Орчны таагүй байдалд эсэргүүцэх чадвар өндөр болно.

Өглөөний цай гэхээр өчигдөр оройн үлдсэн хоолыг халааж идэх биш шүү. Таны зөв хооллолт өглөөний хоол тогтмол идэхээс эхлэхээс гадна эрүүл хоол байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

 

Тэгвэл өглөөний хоол ямар байх ёстой вэ?

-Сүү, цагаан идээ. Өөрөөр хэлбэл тараг, сүү.

-Үр тариа|хар талх, хөх тариа, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх, бүдүүн ширхэгтэй гурилын талх|

-Цөцгийн тос

-Жимс, хүнсний ногоо

-Мах, махан бүтээгдэхүүн, өндөг зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.

Та хоногт хэрэглэх хоолны нийт илчлэгээ зуун хувь гэж үзвэл үүний 20-25 хувийг өглөөний хоолноос авбал зохино.

Тиймээс л “Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ.