m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 06:31
71
Таван яамны ТНБД эцсийн байдлаар тодорлоо

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөр зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын зарыг Төрин албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд 2016 он 8 дугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ. Үлдсэн найман хүний гурав нь сорилын шатанд унаж, тав нь тэнцсэн байна. Ингээд сонгон шалгаруулалтад тэнцсэн таван яамны Төрийн нарийн бичгийн даргатай танилцана уу.

Шалгаруулалтад орсон иргэнээс

- Д.Даваасүрэн Гадаад харилцааны яам,

- Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яам, 

- Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны,

-Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны,

-Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлсэн байна.