m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 08:45
72
Хилийн боомтууд энэ сарын 15-нд амарна

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр амрахаар болсон байна. Учир нь БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр тохиож байгаа аж. Тиймээс “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд энэ сарын 15-нд буюу Пүрэв гарагт амрахаар болсон байна.