m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 09:48
47
Ажил дээрээ бүтээлч байдлаа нэмэгдүүлэх 6 арга

1.Ажлаа хамгийн чухлаас нь жагсаа

Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл үр дүнтэй ажиллахын тулд ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд жагсаах хэрэгтэй. Яаралтай ажлуудаа эхэлж хийж дуусгаад дараа нь бусдыг нь хийвэл танд амар байх болно.

2.Өөрийнхөө ажил дээр төвлөр

Хэтэрхий их хариуцлага өөр дээрээ бүү үүр. Эдгээр нь стресс үүсгэж, дарамт болдог сөрөг талтай. Зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажил дээр төвлөрч, дарга болон хамтран ажиллагсдадаа “үгүй” гэж хэлж сураарай. Ачаалалтай ажиллах нь алдаа гаргахын эхлэл юм.

3.Ширээгээ зохион байгуулалттай байлга

Ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлэх хамгийн энгийн арга бол ширээн дээрх зүйлсээ цэгцэлж, зохион байгуулалттай байлгах явдал. Хэрэв ширээ чинь замбараагүй бол зарим чухал тэмдэглэл зэргээ олоход хэцүү байх бөгөөд хайснаар их цаг алдаж, ажлаа цагт нь дуусгаж чадахгүйд хүрнэ. Цаг хугацааг хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүл.

4.Анхаарлаа сарниулах хэрэггүй

Өнөө үед интернет, олон нийтийн сүлжээ зэрэг нь ажилд маш том саад болдог болсон. Хэрэв үнэхээр чухал мэйл хүлээгээгүй л бол тав, арван минут мейлээ шалгаж, фейсбүүк болон твиттер “ухах”-аа болох хэрэгтэй.

5.Богино завсарлага ав

Хийх ажил их байвал завсарлагааны талаар бодох ч хэрэггүй. Гэхдээ ядарсан үед сайн үр дүн гарна гэж байхгүй. Тиймээс сэргэх үүднээс богино хугацааны завсарлага авч болно. Ингэснээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлнэ. Мөн хэдий их ажилтай байсан ч ширээн дээрээ өдрийн хоолоо бүү ид.

6.Цагийн хуваарь гарга

Хүн өглөө илүү сэргэг ажилладаг тул ажлынхаа хамгийн хэцүү хэсгээ өглөө хийхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ маягаар ажлаа хуваарилвал үдийн цайгаа тайван ууж, гэртээ харихаасаа өмнө бусад хялбар ажлуудаа дуусгах боломжтой болно.