m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 06:21
287
Гурван настай үйлчин охин

Түүхэн бүтээл болох 108 метр эсгий урлалд хандив өргөж сэтгэлийн учиг шингээх үйл орон даяар үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Төв аймгийн баялаг бүтээгчид Геннисийн амжилтад бүртгүүлэх 108 метр эсгий бүтээлд учиг шингээх ёслолын үйл ажиллагаанд өргөнөөр оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон хамгийн бяцхан үйлчин 3 настай бяцхан охин байлаа. Хосгүй үнэт бүтээлд учиг шингээсэн бяцхан охинд оруулсан хувь нэмрийг баталгаажуулан ББДХ-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр БАТЛАМЖ гардуулан өглөө.