m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 00:33
148
Эрчүүдийг дуртай хоолоор нь шинжихүй

Японы хоол судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь эрчүүдийг идэх дуртай хоолоор нь тодорхойлж болох боломжийг нээсэн байна.

Ногоонд дурлагч     

Лууван, вандуй,байцаа зэрэг ногоонд дурлагчид нь чиглэсэн зорилгодоо үнэнч, нэр алдарт дуртай. Тэдний хүссэн зүтгэл үргэлж амжилттай төгсдөг. Тогтвортой зан чанартай, найрсаг, эрүүл мэндэд нь ямар нэг асуудал байдаггүй хүмүүс. Гэхдээ давс, халуун ногоо хэрэглэхдээ болгоомжилж байгаагүй. Хэтрүүлбэл хоолой, толгой өвдөх магадлалтай.

Жимсэнд дурлагчид

Тэд нөхөрсөг харилцааг тун хялбар тогтоодог бөгөөд сайн ярилцагч хэмээн тооцогддог. Өрсөлдөөнийг тэвчдэггүй, ажлын талбарт дээш мандахыг хүсдэггүй хүмүүс. Хан борогцой.чавга, усан үзмийн дарсанд дурладаг бол өчүүхэн төдий хүнд асуудлын өмнө өвдөг сөхөрдөг хүн. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимхий, шийдмэг бус байдаг.

Халуун ногоонд дурлагч

Халуун, хурц хоол хүний зан чанарт шууд нөлөөлдөг. Халуун ногоонд дурлагчид “галзуу” хүмүүс юм.Хайр дурлалд ч “халуун” амрагийг илүүд тооцдог. Тэдний сул тал нь амиа хичээсэн зантай, өөдөөс нь зөрүүдлэхийг тэвчдэггүй. Ногоонд дурлагчдын адил давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Ангийн маханд дурлагч

Тэд тун хөдөлгөөнтэй хүмүүс. Байнга амжилтанд хүрдэг боловч шаргуу зүтгэл дутагддаг. Энэ төрлийн эрчүүд дурлалд тун ч тогтворгүй. Нарийн маханд дуртай бол судас бүдүүрэх, таргалах сөрөг талтай

Далайн хүнстэн

Далайн гаралтай хоолонд дурлагчид тайван, тогтвортой зантай хүмүүс байдаг. Олсон орлогоо зөв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Загасны маханд дурлагчид хайр дурлалд найдвартай хос болж чадна. Гэхдээ тэд нээлттэй биш, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргаад байдаггүй.

Тосонд дурлагч

Тэд өөртөө тун итгэлтэй. Хамт олон дундаа төдийлөн нээлттэй бус. Гэвч энэ ганцаардмал байдал нэр алдарт хүрэхэд нь ердөө ч саад болдоггүй. Янаглах урлагт гаргууд сайн. Сул тал нь өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж ярилцагчаа эвгүй байдалд оруулдаг.