m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.16 00:11
35
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр 2016.9.16, Баасан гараг / Билгийн тооллын 15, намрын дунд улаагчин тахиа сар есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.