m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.17 06:42
408
Хан Хэнтийн баялаг бүтээгчид түүхэн бүтээлд учиг шингээлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлан Генниссийн дээд амжилтад бүртгүүлэх их ажил өрнөж монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид нэгдэн учиг шингээж байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагаа 2016.09.16-ны өдөр Хэнтий аймгийн баялаг бүтээгчид, иргэд, хөдөлмөрчид сэтгэлийн учиг шингээлээ.

        

        

        

        

Тус арга хэмжээ Чингисийн талбайд болсон ба Аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд , ИТХ -ын гишүүд сум сумдын үйлчид оролцсон төдийгүй Хэнтий аймагт чуулж буй Монголын соёлын өвийн төвийн нийт хамт олон оролцсон нэлээд өргөн хүрээтэй болж өндөрлөлөө. Мөн арга хэмжээний үеэр Аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар Аймгийн Хүндэт тэмдэгээр ББДХ-ны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүйг, түүний гэргий Ж.Нарантуяаг Хан Хэнтийн алдартан тэмдэгээр тус тус шагнан Аймгийн засаг дарга Н.Ганбямба гардуулан цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн Баялаг бүтээгчдээ уриалан манлайлж явааг нь үнэлэн сайшаав.