m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 01:12
1110
Хувцсаа 00-ын цаастай угаачихвал яаж цэвэрлэх вэ?

Хувцасныхаа халаасанд хийсэн ариун цэврийн цаас, салфетикаа авалгүйгээр угаах явдал бараг хүн бүрт тохиолддог байх шүү.Хувцсанд яг л цавуу шиг наалдсан цаасыг арилгана гэдэг ч том асуудал даа. Энэ үед хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгье.

1.Юун түрүүнд том ширхэгтэй цааснуудыг түүж, харин жижгүүдийг нь сайтар сэгсэрч унагах арга байна. Хувцас нойтон байх тусмаа амархан унадаг.

2.Цаас наалдсан хувцас нэгэнт хатсан бол сэгсэрч, түүж, наалдуулж цэвэрлэхээс гадна бусад орнуудад ийм хувцсыг дахиж угаахдаа усанд нь аспирин 2-3 ширхгийг нэмдэг туршлага бий. Аспирин эмийн найрлага хувцаснаас цаасыг салгадаг байна.

3.Бүрэн автомат машины хувцас хатаагчиндаа даавуу зөөлрүүлэгч |t abpik softenep sheet|хийж, угаалгүйгээр хатаахад ариун цэврийн цаас амархан салдаг байна.

4.Скоч буюу наалддаг цавуутай цаасаар хувцсан дээрх хогийг наалдуулж авч болно. Ингэхдээ хувцсаа эхлээд сайтар сэгсрэх хэрэгтэй.

5.Үсний сэнс ашиглан наалдсан цааснуудыг унагаж болох юм. Харин ийм аргыг хэрэглэх тохиолдолд хувцас хуурай, хатсан байх хэрэгтэй. Хувцасныхаа бохирдсон хэсэг рүү сэнсээр хүчтэй үлээлгэнэ. Ингэснээр цааснууд унах болно.

6.Эцсийн хамгийн үр дүнтэй арга бол мэдээж хими цэвэрлэгээний газруудад хандах юм. Тэд таны хувцсыг хялбархан аргаар тун богино хугацаанд цэвэрхэн болгоод өгнө гэдгийг та юу эс андах билээ.