m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 02:22
88
Засгийн газар 15 тэрбум төгрөгийн бонд гаргалаа

Засгийн газар өчигдөр 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн бонд худалдаанд гаргасан. Бондын арилжааны хүрээнд 12 долоо хоног буюу гурьан сарын хугацаатай, жилийн 15.7 хувийн хүүтэй 50 мянган ширхэг үнэн цаас гаргаж, таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 16.4 хувийн хүүтэй үнэт цаас борлулж, 10 тэрбум төгрөг зах зээлээс татах аж. Гурван сарын хугацаатай бондын хямдруулсан үнэ 96.513 бол зургаан сарынх нь 910906 төгрөг байхаар тооцоолсон байна.