m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 02:43
323
Таны хумсны хэлбэр юуг илтгэнэ вэ?

Таны хумс ямар хэлбэртэй вэ? энэ талаар төдийлөн анхаарч байгаагүй бол яг одоо нэг ажаад үзээрэй.

1.Урт, тэгш өнцөгт

Хэрвээ таны хумс ийм хэлбэртэй бол нээлттэй, хөгжилтэй, хурц ухаантай нэгэн юм. Шинэ танилтай болох дуртай бөгөөд тэдэнд үргэлж тусалж байхыг эрмэлзэнэ. Таны амьдралын гол уриа бол “Хоёр хэмжиж, нэг огтол” . Асуудлыг бүх талаас нь сайн бодож, дүгнэж байж, хамгийн зөв шийдвэрийг гаргаж чаддаг.

2.Богино, өргөн

Та бол маш ухаалаг, бүх зүйлийн тухай бодож, эргэцүүлж байдаг нэгэн. Ярихынхаа өмнө дандаа бодож, эргэн тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьдаг. Зөн билэг ихтэй, тэр нь ихэнхдээ биелдэг. Ийм хумстай хүмүүс шинэ зүйл хийх дуртай, үргэлж санаачлагч байдаг.

3.Богино, бөөрөнхий

Их авьяаслаг, энерги ихтэй хүн. Тантай харилцсан хүн бүхэн маш их аз жаргалыг мэдэрч, таны эерэг энергийн хүчинд автдаг.Шинэ найзтай болох дуртай, хамгийн сайн найзуудаа насан туршдаа бүх зүйлээс хамгаалж, хамт байж чаддаг. Заримдаа хэт зөрүүд болдог. Гэхдээ өөрөө юу хүсч байгаагаа сайн мэддэг.

4.Тэгш бус, богино

Ийм хумс тэр бүр тааралдахгүй шүү. Та бол эмзэг бас гярхай нэгэн. Найз нөхөд, ойр дотныхондоо маш их анхаарал халамж тавьдаг. Гаднаас нь харахад тайван юм шиг боловч үнэн хэрэгтээ таны дотор шуурга салхи хөдөлж, гол мөрөн давалгаалж байдаг.

5.Өргөн, дөрвөлжин

Та бол төрөлхийн удирдагч. Танд хамгийн чухал уулзалт хурлыг даатгаж болно. Учир нь бүх зүйлд хариуцлагатай хандаж чаддаг нэгэн. Та юу ч хийсэн дандаа зөв байдаг.

6.Гурвалжин

Маш их зоригтой, тууштай хүн. Үргэлж сайн сайхан, шинэ содон зүйл санаачилж явдаг гэхэд болно. Таны амьдралын уриа бол “Амралт сайн байхад юуг ч байсан хийнэ” . Ажил дуусахад та хамгийн сайхан харагддаг.

7.Урт, бөөрөнхий

Таны хумс урт бөөрөнхий бол бүтээлч сэтгэлгээтэй гэсэн үг. Таны тархинд ургуулан бодсон төслүүд үргэлж амилж байдаг бөгөөд сайн сайхан зүйлс боддогийнхоо хүчинд аз жаргалаар дүүрэн байдаг. Мэдээж амьдралын гол уриа чинь “Нөхрийн хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ”.

8.Өвөрмөц хэлбэр

Энгийн гэсэн юм бүхнээс зугатааж байдаг хурц ухаантай хүн. Та үргэлж шинэлэг шийдлийг олж байдаг. Таны амьдралын уриа “Ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амрах хэрэгтэй”. Хэрхэн зугаацах болон юу ярих, юу хийхээ маш сайн мэддэг.