m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 03:42
126
Ирэх сарын 1-нээс багш, сурагчид хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй

БСШУС-ын сайд Ж. Батсуурь ЕБС-ын сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах зорилгоор тушаал гаргажээ.  Сайдын тушаалд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх талаар тусгасан байна.  Тушаал аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд боловсролын салбарт ийм зохицуулалт хийснээр хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай хэмээн үзэж байгаа аж.

Одоогоор улсын хэмжээний бүх ЕБС-уудад тушаал, зөвлөмжийг хүргүүлээд байна. Энэхүү тушаалын хэрэгжилтийг ЕБС-ууд өөрсдөө хариуцах аж.