m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 08:18
79
Амьдралаа хэрхэн жаргалтай болгох вэ?

Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл. Хүн өөрийн гэртээ л өөрийнхөөрөө байж чаддаг.

1.Халамж бэлэглэ

Гэр бүлийн бүх гишүүд бие биедээ анхаарал халамж тавьснаар гэр бүлийн уур амьсгал илүү дулаан болж өгнө. Жаргалтай амьдралын чухал зүйл бол уучлах зүрх байдаг учраас та гарч ирсэн асуудлыг удаашруулалгүй хурдан шийдэх хэрэгтэй.

2.Бие биеэ түш

Хүний амьдралд тохиох хэцүү бэрх зүйлийг хамт түшиж, туулах хүн бол таны гэр бүл. Мөн бусдын өмнө нөхрөө хайрлан магтаж байх нь зөв. Нөхрөө хааяа онгироож байх хэрэгтэй. Хүний эвийг олно гэдэг маш чухал юм шүү.

3.Урам хайрла

Хүмүүс бие биедээ урмын үг хайрлаж, эерэг энергитэй байгаасай гэж хүсдэг. Хоорондоо яс хаяж, хий хоосон хардах хэн хэндээ хэцүү. Тиймээс эхлээд өөртөө итгэх итгэлээ олох явдал нь дараагийн үйлдэлд маш том нэмэр болдог. Үргэлж урмын үг хайрлаж бие биеэ харилцан ойлгож амьдар.

4.Хамтдаа зүтгэ

Элэг бүтэн амьдрал гэдэг ямар их аз вэ? Энэ амьдралд зөвхөн та ганцаараа зүтгэхгүй, гэр бүлтэйгээ хамтдаа зүтгэ. Энэ л аз жаргал юм.

5.Бүү март

Сайхан мөч бүрийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээ. Гэрлэлтийн өдөр, анхны үр тань мэндэлсэн өдөр гээд сайхан мөч бүрийг алгасалгүй тэмдэглээрэй.