m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 02:07
60
Төрийн өмчийн бус 28 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай А/657 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нэр бүхий  28 байгууллагад  цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн  цэцрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч  ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгажээгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.