m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 08:11
66
Таван яамны ТНБД-ыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилжээ. 

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг томилсон байна.

Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт дээрх таван яамны ТНБД-ын  нэрийг батламжлан, холбогдох хуулийн дагуу засгийн газарт мэдүүлгээ хүргүүлээд байсан билээ.