m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 08:22
109
Хайр гэдэг бэлэг болохоос ял биш

1.Бусдыг өөрийнхөө хэрэгт бүү хутга

Зарим хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхдөө хувийн амьдралаасаа холуур байлгаж чаддаггүй. Нөхөртэйгээ хийсэн хэрүүлийн үг, үсэг бүрээ найзууддаа тайлагнах хэрэггүй. Магадгүй тэр маргааны дараа та хайртыгаа уучиллаа гэхэд түүний таоаарх сөрөг бодол найз бүсгүйчүүдэд чинь хэвээр хоцрох болно.

2.Маргаандаа шударга бус хандаж болохгүй

Хос болгон хоорондоо үг зөрдөг. Гэвч зөрчилдсөөр байх, зөрчилдөөнийг шийдвэрлэх гэж оролдох хоёр өөр юм. Хэн нэгний эмзэг сэдвээр оролдох, хувийн нууцыг нь сөргүүлж хэлэх нь таныг шударга бус гэдгийг харуулж байгаа хэрэг.Хэрэлдэнэ гэдэг бүдүүлэг зан гаргах гэсэн үг биш. Хэчнээн уур чинь хүрсэн байлаа ч хэрүүлийн дундуур хэлсэн үг тань тухайн хүнийг хэр үнэлдгийг харуулна. Магадгүй тэр үгийг тань мартаж болох ч , түүнд төрүүлсэн мэдрэмж хэзээ ч мартагдахгүй. Тиймээс эелдэг бай.

3.Хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй

Уран цэцэн үгтэйнхээ ачаар ямарч асуудлыг үргэлж өөрийн зөв бусдын буруу болгож дуусгадаг авьяастай бүсгүйчүүд бий. Гэхдээ төрөлхийн мэтгэлцэх чадвартай ийм эмэгтэйчүүд хайр дурлалын тал дээр яагаад амжилт олдоггүй гээч? Тэд хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээдэггүй юм. “Их мэдэгчтэй” үерхэх хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Хайртай хүнээ хэлэх үггүй болгож чаддагтаа бардах хэрэггүй.

4.Үргэлж хожимдох

Та өөрийгөө хүндлүүлэхийг хүсч байна уу? Тэгвэл түүний цаг завыг хүндлэх ёстой. Үргэлж болзооноосоо хожимдох нь түүнийг чухалчилж үздэггүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ зуршлаа засахгүй бол та нэг л өдөр өөрөө түүнийг хүлээгээд хоцорч мэднэ.

5.Өөртөө сэтгэл хангалуун бай

Өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ нь өөрийгөө хайхрахаа болихоос өөр юм шүү. Харилцааны эхний үед бид бүгд л гадаад төрхөндөө анхаардаг ч, түүнийг өөртөө дурласан гэдэгт бүрэн итгэлтэй болсноор гоо сайхандаа анхаарал хандуулахаа больж эхэлдэг. Буруу л хөдөлж байна даа. Мэдээж болзох болгондоо хөлөө өвтгөдөг өндөр өсгийтийг углаж, бүтэн цаг толины өмнө эргэлдэх хэрэггүй л дээ. Гэхдээ анх түүнтэй уулзахдаа ямар тачаангуй, ялдам эмэгтэй байсан, яг тэр чигээрэй үлдэхийг эрмэлзээрэй.

6.Түүнээс илүү нь надад олдоно

Хэн нэгэнтэй дэр хуваана гэдэг бэлэг болохоос биш ял биш. Нэг хүнтэй удаан байгаад ирэхээр түүнд яагаад дурласнаа бид мартаж орхидог юм. Хэрэв бид түүнийг үл тоомсорлож эхэлвэл тэр өөрийг нь үнэлж, хүндэлдэг, хайрлаж чаддаг өөр хэн нэгнийг хайж эхэлдэг. Таны залууг танаас илүү инээмсэглүүлэх боломжийг өөр бүсгүйд бүү олго.