m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 23:51
112
Өвс ачсан машин шатжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг мягмар гарагт гарчээ. Тодруулбал, Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн "САМС" загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан байна. Аймгийн онцгой байдлын Газрын гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан галыг цаг алдалгүй унтраалаа.