m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.22 03:10
127
Уруулын өөг будгаар засъя

Та нэг нь арай тод, нөгөө нь арьсны өнгөтэй ижил хоёр харандаатай болоорой. Тод өнгөөр уруулаа хүрээлж, нөгөөгөөр нь уусгаж будвал жинхэнэ уруулын өнгөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүрээлэгч харандаа нь уруулыг тодруулахаас гадна будгийг урсгадаггүй сайн талтай. Хүрээлэгч харандааны өнгө уруулын будгаас нэг тооны бараан эсвэл гэгээтэй байж болно.

Хэрэв та уруулаа зөв хүрээлж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол хэд хэдэн цэг тавьж, дараа нь холбоорой.

1.Нимгэн уруулыг томруулъя гэвэл дээд, доод уруулын хүрээний гадуур зурж будна.

2.Хэрэв та том уруултай бол тональ кремээр эсвэл уруулын хүрээгээ бүдгэрүүлж , дотор нь хүрээлэгч харандаагаар”шинэ уруул” зур. Зөөлөн бүдэгдүү өнгө зүгээр, гялалзсан будаг онцгүй.

3.Хэрэв дээд уруул жижиг, харин доод уруул бумбагар зузаан бол мөн л хүрээлэгч харандаагаар дээд уруулын гадуур хүрээ зур. Харин доод уруулын хүрээг бүдгэрүүлж, дотор талд нь шинэ хүрээ зурна.