m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.22 23:41
91
Сум, дүүргийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 19-нд болно

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон байна. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох аж.
Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм байна. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдана.