m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 01:50
716
Ноос ноолууран эдлэл угаах зориулалттай шингэн саванг үйлдвэрлэж байна

“Саруул Номин” ХХК нь ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрт зориулсан 3 төрлийн угаах саванг үйлдвэрлэж байна. Тус саван  нь түүхий эдийн анхан шатны үйлдвэрүүдэд ашигладаг хогт хольц, бохирдол, зунгагийг угаах төдийгүй ахуйн хэрэглээний ноос ноолууран эдлэлийг цэвэрлэх зориулалттай юм.

Ноос ноолууран эдлэл угаах Sano glare шингэн саван, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний эцсийн боловсруулалтанд хэрэглэгдэх “Sano bubble” шингэн саван, ахуйн хэрэглээний Sano laundress гэсэн 3 төрөл юм. 

Байгалийн гаралтай түүхий эд ашиглан гарган авдаг  тул энэхүү шингэн саван нь хүний бие болон байгаль орчинд  сөрөг нөлөөгүй, үл задрах бодис байхгүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр нотолжээ. Мөн ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 40-50 хувийн хэмнэлттэйн дээр үнийн хувьд харьцангуй хямд.

Харилцах утас:9800-4285, 9800-6437