m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 06:50
222
Сэтгэл гутралаас гарах 6 арга

Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд орсон хүмүүс гутран шаналж, ажиллаж амьдрах эрч хүч, идэвх сонирхолоо алдсан байдаг. Үүнээс гарахад сэтгэлзүйч нарын зөвлөмж танд тусална.

1.Дасгал хий: Стрессийн үед булчингууд агшиж тагларах нь бий. Иймд сэтгэлийн тайвширлыг олохын тулд биеэ бас амраах хэрэгтэй.

2.Хоолны дэглэм баримтал: Гутранги байдалд орсон зарим хүн юу ч идэхгүй байх эсвэл стрессээ дарахын тулд хэтрүүлэн идэх нь бий. Ингэвэл байдал бүр хүндэрч өвчилж болзошгүй. Аминдэм ихтэй хоолыг тохируулж идэх нь зөв.

3.Сэтгэлийг тань юу зовоож байгааг цаасан дээр буулга: Гурав дахин уншаад шатаа. Одоо энэ асуудал таныг шаналгах ёсгүй. Харин шийдвэрлэх, урагш явах талаар л хичээл зүтгэл гарга.

4.Гадаад дүр төрхөө өөрчил: Энэ маш үр дүнтэй. Үс, хувцаслалт, цүнх зэрэг хуучин имижээ шинэчилж, өөрчил.

5.Ашигтай зуршил, хэвшлийг бий болго: Жишээ нь хэт их унтдаг бол эрт босох, гэр орны ажлаа амжуулах гэх мэт. “Эрт сэрдэг хүнд бурхан бэлэг өгдөг” гэсэн үг бий. Өглөө сэтгэх болон ажиллах чадвар өндөр байдаг.

6.Асуудлыг бусадтай хуваалцаж сур: Ойр дотнынхон, найз нөхөддөө энэ тухайгаа ярь. Тэд танд туслахыг л хичээнэ. Бусдад ярьснаар сэтгэл онгойх , хямрал тайлагдах нь олонтой. Харин дотроо хадгалаад битүүхэн шаналаад байдаг хүмүүс стресст илүү дарлуулдаг.