m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.25 01:58
130
Нүүрээ арчлахад учир бий

-Хэтэрхий халуун усаар нүүрээ угаахад тоос шороо бүрэн арилж байгаа мэт санагддаг ч шар үсний сүвийг томруулж, арьсыг хуурайшуулна. Тэрчлэн хялгасан судсыг хордуулдаг байна. Хүйтэн ус арьсны булчинг чангалах боловч бохирдлыг муу цэвэрлэдэг.Иймээс бүлээн усаар нүүрээ угаа.

-Унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Хэчнээн их ядарч байсан ч өөрийнхөө гоо сайхны төлөө ганцхан минут зарцуул. Хэрвээ цэвэрлэхгүй бол шар үсний сүв битүүрч сэвхдэх болно шүү.

-Зөвхөн зун л нарны хамгаалалттай тос түрхдэг гэх ойлголт буруу. Нарны хэт ягаан туяа өвлийн бүрхэг өдөр ч байдаг. Тиймээс аль ч улиралд энэ тосыг хэрэглэснээр арьсаа хамгаалж чадна.

-Нүүрэн дээр гарсан батгыг шахах нь буруу. Ингэснээр арьсанд гүн шарх үүсч, хэзээ ч эдгэшгүй сорви үлдээдэг.

-Уруулаа долоох нь уруулыг хэсэгхэн зуур өнгөлөг болгох боловч шүлс ууршсаны дараа хуурайшуулж хагарна.

-Тамхи татах, архи, кофе уух, давс ихтэй зүйл идэх нь арьсанд харш. Эдгээр нь цусны эргэлтийг багасгаж, үрчлээ үүсгэнэ.

-Сэтгэл санаагаар унахад арьсны өнгө илт үхэж, батга гардаг. Ямагт баяр баясгалантай, инээд хөөр цалгиж явбал таны арьс өнгөлөг гэрэлтэй байна.