m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.26 00:40
72
Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Өнөө шөнө Архангай, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар  0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш  нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 09 дүгээр сарын 26-ны 21 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг. Хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим,  өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн  өмнөөс секундэд 6-11 метр.  Хүйтэрч Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус,  Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө   1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  бороо,  Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө  нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус , өдөртөө  бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар  бороо орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 градус,  бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус,бусад нутгаар 10-15 градус дулаан байна.