m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.26 01:09
516
“Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Монгол улсад аж ахуйн нэгж, баялаг бүтээгч, өрхийн үйлдвэрлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.Тэр дундаа яг монголдоо үйлдвэрлэл явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдид цөөнгүй юмаа. Монгол цэвэр үхрийн арьс ,ширээр хийсэн бүтээгдэхүүнүүд болон гар аргаар хийсэн хатгамал зэргийг дурдахгүй байхын аргагүй бизээ.

Монголдоо бүтээгдэхүүн үйлчилгээ хийхэд төсөв мөнгө нь хүрэхгүй хийсэн ч олонд хүрч чаддагүй аж ахуй нэгж албан байгууллгууд цөөнгүй байдаг. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих тэдний бүтээгдэхүүнийг олонд таниулах зорилгоор УИХ-ын гишүүн А. Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш. Анхмаа нар хамтран “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн хэмжээнд төдийгүй хөдөө орон нутагт үйл ажилгаага явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд арьс ширэн бүтээгдэхүүн, гар урлал, болон тэмээний ноосон хөнжил, оймс зөвхөн монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байснаараа онцлогтой юм.

 

Түүнчлэн монголын брэнд бүтээгдэхүүний нэг болох "Тод оймс"-ын хамт олон оролцож байсан юмаа. Үзэсгэлэн худалдааны үеэр "Шинэ санаа – Шилдэг бүтээл" уралдаан зарлагдаж ялагчаар нь “SRB” ХХК болон "Хас гутал" ХХК нар шилдэг бүтээл үйлдвэрлэгчээр шалгарлаа. Тус тэмцээний ялагч 2 компанид Цом, өргөмжлөл ба Итали улсад туршлага судлах бизнесээ өргөжүүлэх эрхийн бичгийг гардуулсан юм. 

Үзэсгэлэнд оролцсон байгууллагуудаас дурдхад "Тод Оймс" ХХК, "Заан Шүр" ХХК, "Морьт Хас" арьсан эдлэлийн үйлдвэр , "Бүрэн эрх" ХХК, "Билгүүн хөнжил" ХХК , зэрэг олон аж ахуйн нэг оролцсон юм.