Өчигдөр хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна.
Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалан байна.
Тухайлбал
Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход Elantra загварын автомашинд байсан /43 настай,эм/, /6 настай,эр/ /14 настай,эм/, / 10 настай ,эм/ нар байсныг гаргаж аюулгүй газар хүргэсэн.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг Нийслэлийн Онцгой байлдлын газраас анхааруулж байна.