m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.26 03:42
48
Ирэх сарын 3-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2016 оны Намрын ээлжит чуулганыг 10 дугаар сарын 3 буюу ирэх долоо хоногийн даваа гаригт нээхээр төлөвлөжээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар Намрын чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийдэг. Энэ удаад 10 дугаар сарын 1-д бямба гаригт таарч байгаа тул ирэх даваа гариг хүртэл хойшлуулахаар болжээ.

Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ач санах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.