m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.26 09:13
74
Баар, цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй

Баар цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш үйл ажиллагаагаа явуулахыг хориглоогүй. Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр Баар цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллахыг хориглосон гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг өнөөдөр Улаанбаатар хотын Зхирагчын ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн Дарга О. Нарантуяа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шөнийн цэнгээний газар, караоке үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр газрууд шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг болсноор ахуйн хүрээнд архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт буурсан хэмээн албаныхан мэдээллэж байна.Одоогоор Нийслэлийн засаг дарга энэ талаар ямар нэгэн захирамж гаргаагүй бөгөөд шөнийн цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар буюу 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж.