m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.26 09:56
62
Ам.долларын ханш 2257 төгрөгтэй тэнцэж байна

Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2257 төгрөг, 89 мөнгөтэй тэнцэж байна. Харин Хаан банк ам.долларыг 2270 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам доллар 2275 төгрөгтэй тэнцэж байна.

Ханшийн өсөлт цаашид саарах эсэх асуудлаар  хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалай “Миний тооцоогоор ам.долларын ханш энэ оны эцэс гэхэд 2400 орчим төгрөгт хэлбэлзэх болов уу. Ханш нэг жилд 25 хувиас илүү чангарвал нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газар, Монголбанк  ам.долларын ханшийг 2500 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхад анхаарах байх” гэсэн тодруулга өгсөн байна.