m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.27 06:42
299
Үндэсний үйлдвэрлэгч EDI брэнд импортыг орлоно

Дэнд компани 2014 оноос "EDI" брэндийг үүсгэн байгуулж хувцас үйлдвэрлэн Монголынхоо хэрэглэгчдэд худалдаалж эхэлсэн байна. Үүнд эрэгтэй ,эмэгтэй чөлөөт загварын өмд, эрэгтэй цамц, майк, эрэгтэй богино өмд зэрэг багтаж байгаа юм.

Бүтээгдэхүүний шат дамжлагаас хамааран өдөрт 100-150 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Тус компани гол түүхий эд болох материалынхаа чанарт анхаарч олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сайн чанарын даавуун материалаар Монгол хүний биед төгс сууж өгөх загвар хийц бүхий гэр болон амралт чөлөөт цагаараа өмсөх зориулалттай чөлөөт загварын өмд, цамц зэрэг импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм.

Дэнд компани чанарын өндөр түшинд Монголдоо үйлдвэрлэл үйлчилгээг явуулж байна.“EDI” брэндийн хувьд Эрээн хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, бизнес үзэсгэлэнд идэвхтэй оролцдог компаниудын нэг юм.

Харилцах утас:9910-5280, 9111-5280

FACEBOOK.COM EDIMONGOLIA