m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.27 08:57
104
Ерөнхий сайд цаг урагшлуулж, ухраах шийдвэрийг цуцлахаа мэдэгджээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаг урагшлуулах, ухраах шийдвэрийг цуцлана гэдгээ мэдэгдлээ.  Ерөнхий сайд саяхан Хэнтий, Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилчдад энэ талаар мэдэгджээ. Тэрбээр “Дэлхийн аль ч улсад цагаа өөрчилдөг жишиг байхгүй. Монгол Улсад л ганц байна. Уг шийдвэртэй холбоотойгоор олон улстай харьцахад хүндрэл гардаг. Тиймээс үүнийг эргэж харна” гэлээ.