m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.28 02:08
156
Хоол голдог хүүхдээ хэрхэн сайн иддэг болгох вэ?

Танай хүүхэд хоолоо идэхгүйгээс болж ширээний ард багахан “дайн” өрнөдөг үү? Хоолоо идэхээр суусан ч жаахан юманд амархан уурлаж, эсвэл “өрөмний өт” шиг хөдөлгөөнтэй байдаг уу? Энэ нь хоолны дуршлаас болдог ажээ.Ийнхүү хоолоо байнга голжидэхгүй явсаар ирээдүйд хоол хүнсний дутагдлаас үүдэлтэй элдэв өвчлөлтэй, ганцаардмал нэгэн болгохгүйн тулд дараах аргуудыг туршаад үзээрэй.

1.Өдөр болгон өөр өөр төрлийн хоол идүүлээд үз

Эрүүл мэндэд тустай гээд нэг л төрлийн ногоо, бантан, гурилтай хоол өгөх биш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн орцонд нь хийгээрэй. Мөн хүүхдийнхээ дуртай амьтан юм уу, тоглоом шиг нь хэлбэрт оруулж өгч болно.Энэ нь хүүхдийн идэх дуршлыг өдөөнө.

2.Бага багаар хоолло

Ганцаараа хооллох дуртай хүүхдэд мөн л шинэ төрлийн хоолыг маш багаар өдөрт гурван удаа хийж өг. Идэх дургүй байгаа зүйлийг нь хүчээр шахалгүй юунд дургүй байгааг нь ажиглаад дараа дараагийнхаа хоолонд анхаараарай. Өглөө, өдөр, оройн хоолыг гэр бүлээрээ ширээ тойрч суугаад ид. Ингэснээр хүүхдэд айдасгүй болж, бусадтай хамт хооллож сурна.

3.Дуртай өнгийн хоолыг нь бэлтгэж өг

Зарим хүүхэд өвөрмөц хэлбэр, онцгой өнгөтэй жимс, самар, чихэр зэрэг амттай зүйлсийг сонгож идэх дуртай байдаг. Тиймээс яг тэр дуртай өнгө, амттан нь орсон хоол бэлтгэж өгөөрэй.

4.Хоолны ширээгээ гоё зас

Хоолоо дуртай өнгийх нь тавагт таваглаж, ширээнийхээ бүтээлгийн зураг, өнгөнд нь  ч бас анхаар. Бас халбага сэрээ нь дуртай хүүхэлдэйн киноных нь баатар байвал анхаарал нь төвлөрөхөд  нь сайн.

5.Өөрөөр нь идүүл

Гадуур, дотуур нь асгаж,”заваарч” байгаа ч гэсэн байнга өөрөөр нь идүүл. Тэгэхгүй халбагыг нь аваад ам руу нь хийж өгөх гээд байвал сонирхол нь буураад гөжүүд зан нь хөдөлнө шүү дээ.

6.Чихэр, шоколадыг нь багасга

Амттан, чихэрлэг зүйл идчихээр хоолны цаг болохоор хоолоо идэхгүй байх нь элбэг. Тиймээс чихэрлэг амттанг хоолны дараа өгвөл зохистой.

7.Бусад зүйлд анхаарлыг нь бүү тат

Тоглоомуудыг нь хурааж далд хий. Зурагтаа унтрааж, анхаарлыг нь татах зүйлсийг ч нүднээс нь далд байлгаарай. Эс тэгвээс хоол идэхдээ анхаарал нь төвлөрч өгөхгүй, байн байн босч суугаад байна шүү.