m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 04:44
59
Чукагаас амьдралын бэлгээ аваарай

     Сүүлийн үед шоу нэвтрүүлэгийн шүүгч хэмээх хүндтэй албанд зүтгэж шулуун шударга, хөгжилтэй зангаараа үзэгчдийг байлдан дагуулж буй эрхэм бол “Харанга” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, МУУГЗ Ц.Чулуунбат. Тэгвэл тэрбээр  шоуны их ажлынхаа хажуугаар өөрийн бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ хүргэхээр бэлтгэж байсан бөгөөд энэхүү бэлгээ задлахад хэдхэн хоног үлджээ. Бүр тодруулбал,  ирэх сарын 7,8-ны өдрүүдэд “UB palace”-ын концертын танхимд 19.00 цагаас мянга мянган фэнүүддээ “Амьдралын бэлэг”  тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтондоо  шинээр гаргасан "Амьдралын бэлэг", "My street" цомгуудад багтсан уран бүтээлүүдээсээ эгшиглүүлэх юм гэсэн. Мөн түүнчлэн  энэ үдэш  поп дива Б.Сарантуяа, С.Наран,  дуучин А.Хишигдалай, Б.Маралжингоо, , Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Нарка, “Харанга”, “Guys”, “Freezone” “3 охин” зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм байна.