m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 06:58
69
Ерөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр  Олон Улсын Валютын сангийн суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгджээ.