m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 07:41
159
Нэг тонн улаан буудайн үнэ 560 мянган төгрөг

Тариаланчдын ургуулж, тарьсан сайн чанарын улаан буудайн нэг тонныг 560 мянган төгрөгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сан худалдан авахаар болжээ. Гэхдээ улаан буудайн чанарыг хоёр, гурав, дөрөвдүгээр зэргийн гэж ангилан чанараас нь шалтгаалж 540, 520 мянга гэх зэргээр үнэлж авах аж. Мөн улсын төсөв алдагдалтай гарч, гадаадад төлөх өрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ийм үед тариаланчдад шууд тэр доор нь улаан буудай борлуулсан мөнгийг нь 100 хувь олгох боломжгүй хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгожээ.

Тухайлбал, улаан буудайгаа ТЭДС-д худалдсан тариаланчдад мөнгийг нь эхний ээлжинд 40 хувь , дараа нь 30, 30 хувиар хувааж олгох юм байна. Мөн өнгөрсөн хавар ТЭДС-аас трактор, шатахуун, буудайн үр зээлээр авсан иргэд тарьсан буудайгаа өрөндөө өгч болох ажээ.