m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 07:44
84
"НҮҮДЭЛЧДИЙН УХААН" / NOMAD SPIRIT үзэсгэлэн тун удахгүй

"НҮҮДЭЛЧДИЙН УХААН" / NOMAD SPIRIT үзэсгэлэн ирэх 11-р сарын 18-аас 12-р сарын 10 хүртэл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна

Artist Walter S Riedweg #JBolortuvshin #EEnkhzaya #GMunkhbolor #TsDavaajargal #SGanzug #MauricioDias
Organizers Gantuya Badamgarav 976 Art Gallery MCASA - Mongolian Contemporary Art Support Association
Уран бүтээлч Маурицио Диас, Валтер Риедвег нар 1993 оноос эхлэн хамтарч, өргөн хүрээтэй салбар, төрлүүдийг нэгтгэсэн олон нийтийн арт төсөл, видео, перформансаар дагнан ажиллаж буй юм. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны урилгаар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр уран бүтээлч өөрсдийн бүтээлүүдээс үзүүлж, тэдгээрийн тухай яриа өрнүүллээ.

Диас, Риедвег нар бүтээлдээ нийгэм, улс төрийн асуудлуудыг эрэл хайгуул хийн, гаргаж ирдэг. Ингэхдээ хувь хүмүүст түшиглэсэн туршицуудыг хийж, орчин үеийн нийгмийн давхаргуудын цөм хэсэгтэй холбогдохыг хичээдэг гэж хэлж болно.

Тэд дэлхий даяар бүтээлээ туурвихдаа Сао-Паологийн биенналь (1998,2002 он), Истанбулын биенналь (1998 он), Венецийн биенналь (1999 он), Гаваннагийн биенналь (2003 он), Гванжугийн биенналь (2006 он) болон Документа 12 (2007 он) зэрэг олон улсад хамгийн нэр хүндтэй, томоохон үзэсгэлэнгүүдэд оролцсон юм.

Түүнчлэн бие даасан үзэсгэлэнг нь Барселона хотын Орчин үеийн урлагийн музей, Хельсинкийн Киасма музей, Токио дахь MOMA, Парисын Le Plateau галерей, Копенгагены Орчин үеийн урлагийн төв, Нью-Йорк дахь Америк нийгэмлэг тус, тус зохион байгуулжээ. Хамгийн сүүлд гэхэд Швейцарын Люцерн хотын Урлагийн музей ретроспектив буюу бүхий л замналыг нь харуулсан бүрэн хэмжээний үзэсгэлэнг нь дэлгээд буй юм.

Хүрээлэн буй орчин хийгээд хүмүүсийн амьдралд тулгарч буй асуудал бэрхшээл олон. Тэр дундаа хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ, амьдарч буй ахуй, байгаль орчиндоо хандах таагүй хандлагууд, уул, уурхайгаас үүдэлтэй бохирдол, доройтлууд нь байгаль болон нийгмийн аль алинд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Үүнээс улбаалсан хор хохирлын тухай тоо баримтууд, мэдээлэл бүрийн ард хүмүүсийн амьдрал, байгалийн хүүрнэлүүд байдаг. Чухам тэр түүхүүдийг өгүүлж, бодол эргэцүүлэл, харилцан яриаг өрнүүлэх нь “Нүүдэлчдийн ухаан” урлагийн хөтөлбөрийн үндсэн зорилго юм.

“Нүүдэлчдийн ухаан” төсөлд оролцох хүсэлтийг дэлхийн 48 орны 128 уран бүтээлч ирүүлжээ. Оролцох уран бүтээлчдийг өнгөрсөн зун шалгаруулсан бөгөөд Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, С.Ганзүг, олон улсаас Швейцарийн уран бүтээлч Уолтер Риедвег, Бразилийн уран бүтээлч Маурисио Диас нар оролцож байгаа юм.

The artists’ duo Mauricio Dias & Walter Riedweg have worked together since 1993 to make collaborative and interdisciplinary public art projects, videos and performances. Invited by MCASA and supported by DEZA - Swiss Agency for Development and Cooperation, the artists’ duo will screen and talk about some of their former artworks.

In their work Dias & Riedweg explore issues of social politics and subjectivity using experimental practices that connect the centre with the margins of urban society. They have realised art projects worldwide and participated in major international exhibitions, such as the Biennales of São Paulo (1998 and 2002), Istanbul (1998), Venice (1999), Havanna (2003), Gwangju (2006), as well as Documenta 12 in Kassel (2007).

They had comprehensive solo exhibitions at MACBA - Museu d’art contemporani Barcelona; at Kiasma, Helsinki, MOMA Tokyo; Le Plateau Paris; Kunsthal Nikolaj Copenhagen, at The Americas Society New York and more recently, a retrospective show at the Museum of Art Lucerne, in Switzerland.