m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 09:29
62
ОХУ-д үндэсний холбоодын уулзалт болно

Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт IV чуулга уулзалт аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр “ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны асуудлууд” сэдэвт онол практикийн бага хурал болохоос гадна Монголын тал, Оросын соёл, шинжлэх ухааны төв, мөн ОХУ-д сургууль төгсөгчдийн олон улсын ИНКОРВУЗ байгууллага болон ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөгчид тус тус илтгэл тавихаар болжээ.

Уулзалтын хөтөлбөрт “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх инновацийн хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Бүс нутгийн хүн амын дунд орос хэл, Оросын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төгсөгчдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанууд багтсан байна.

Чуулга уулзалттай холбоотой мэдээллийг Монголоос ОХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоонд хандах буюу 9111-3931 дугаараас авах юм байна.