m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 02:05
46
Байгууллагуудын халаалтыг маргаашнаас өгнө

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс буюу маргаашнаас өгөх юм байна.  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Өнөөдрөөс гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын  халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна.