m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 02:12
62
Албан байгууллагуудын дулааныг өгч эхэллээ

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс өгч эхэллээ.  “Улаанбаатар дулааны сүлжээ” компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Өнөөдрөөс гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын  халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна.